← Нүүр хуудас руу буцах

Үйлчилгээний нөхцөл

Хүчин төгөлдөр огноо: 2026-04-16

Сүүлд шинэчилсэн: 2026-05-10

1. Платформын мөн чанар

Gert.mn нь хэрэглэгчийг гэр ахуйн үйлчилгээ үзүүлэх бие даасан үйлчилгээ үзүүлэгчтэй холбох технологийн marketplace платформ юм.

Gert.mn нь цэвэрлэгээ, засвар, угсралт, сантехник, цахилгаан, нүүлгэлт, асаргаа болон бусад гэр ахуйн биет үйлчилгээг өөрөө шууд гүйцэтгэгч байгууллага биш. Үйлчилгээг платформд бүртгэлтэй бие даасан үйлчилгээ үзүүлэгч гүйцэтгэнэ.

2. Хэрэглэгчийн төрөл

  • Захиалагч: үйлчилгээ хайж, захиалга үүсгэж, төлбөр төлж, үйлчилгээ авдаг хэрэглэгч.
  • Үйлчилгээ үзүүлэгч: өөрийн ур чадвар, цаг, нөхцөлөөр үйлчилгээ санал болгож, захиалга хүлээн авч гүйцэтгэдэг бие даасан этгээд.
  • Gert.mn: захиалга, төлбөр, чат, мэдэгдэл, review, support, dispute intake болон платформын удирдлагын хэрэгсэл үзүүлэгч технологийн платформ.

3. Бүртгэл ба мэдээллийн үнэн зөв байдал

Хэрэглэгч бүр өөрийн бүртгэлийн мэдээллийг үнэн зөв, бүрэн, шинэчилсэн байлгах үүрэгтэй. Бусдын нэр, утас, имэйл, зураг, мэргэжил, license, туршлага, үнэ, байршил, availability-г худал мэдүүлэхийг хориглоно.

Gert.mn нь false information, fraud, abuse, suspicious conduct илэрвэл account-д хязгаарлалт тавих, түр түдгэлзүүлэх, устгах эрхтэй.

4. Одоогийн баталгаажуулалтын хязгаарлалт

Gert.mn нь платформын хэмжээнд эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч болох боловч одоогийн шатанд бүх үйлчилгээ үзүүлэгчийн иргэний үнэмлэх, ял шийтгэлийн түүх, тусгай зөвшөөрөл, мэргэжлийн үнэмлэх, даатгал, ур чадвар, ажлын туршлагыг бүрэн шалгаж баталгаажуулсан гэж үзэхгүй.

Ирээдүйд Gert.mn нь identity check, document check, bank account check, background check, professional license check, insurance check, in-person verification зэрэг нэмэлт баталгаажуулалт нэвтрүүлж болно.

5. Үйлчилгээ үзүүлэгчийн бие даасан байдал

Үйлчилгээ үзүүлэгч нь Gert.mn-ийн ажилтан, агент, хууль ёсны төлөөлөгч, шууд гэрээт ажилтан биш. Үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүй, ажлын чанар, аюулгүй байдал, хууль сахилт, татвар, зөвшөөрөл, хэрэглэгчтэй хийсэн шууд тохиролцоог өөрөө хариуцна.

6. Захиалагчийн үүрэг

  • Захиалгын мэдээлэл, хаяг, цаг, ажлын цар хүрээг үнэн зөв өгөх.
  • Үйлчилгээ үзүүлэгчийг гэртээ оруулахаас өмнө нэр, үйлчилгээний дэлгэрэнгүй, цаг, үнэ, ажлын хүрээг нягтлах.
  • Бэлэн мөнгө, үнэт зүйл, бичиг баримт, хүүхэд, өндөр настан, гэрийн тэжээвэр амьтан, хувийн мэдээллээ зохих хэмжээнд хамгаалах.
  • Аюултай, хууль бус, ёс зүйгүй, зөвшөөрөлгүй ажил шаардахгүй байх.
  • Сэжигтэй үйлдэл, fraud, harassment, unsafe conduct, damage, no-show, poor service, dispute гарвал Gert.mn support-д мэдэгдэх.

7. Үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг

  • Өөрийн нэр, туршлага, ур чадвар, license, үнэ, availability, үйлчилгээний хүрээг худал мэдүүлэхгүй байх.
  • Захиалгыг тохирсон цаг, хүрээ, чанар, аюулгүй ажиллагааны дагуу гүйцэтгэх.
  • Хэрэглэгчийн гэр, эд хөрөнгө, хувийн мэдээлэл, аюулгүй байдлыг хүндэтгэх.
  • Хууль бус, аюултай, зөвшөөрөлгүй ажил хийхгүй байх.
  • Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээс үүссэн damage, loss, injury, misconduct, illegal conduct, poor workmanship, unsafe work, policy violation-ыг өөрөө хариуцах.
  • Gert.mn болон хэрэглэгчид худал мэдээлэл өгөхгүй байх.

8. Захиалгын төрөл

Gert.mn дээр үйлчилгээний онцлогоос хамааран дараах захиалгын төрөл байж болно.

  • Тогтсон үнэ: үйлчилгээний үнэ урьдчилан тодорхой эсвэл үйлчилгээ үзүүлэгчийн тогтоосон хүрээнд байна.
  • Үзлэгийн хөлс: хэрэглэгч эхлээд үзлэгийн хөлс төлж, үйлчилгээ үзүүлэгч очиж нөхцөл байдлыг шалгасны дараа эцсийн үнэ санал болгоно.
  • Зураг/тайлбараар үнийн санал авах: хэрэглэгч зураг, тайлбар илгээж, үйлчилгээ үзүүлэгч үнийн санал өгнө.

Үнэ, цар хүрээ, нэмэлт ажил, материалын зардал, хугацааг хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгч захиалга баталгаажихаас өмнө тодорхой болгох ёстой.

9. Төлбөр, платформын шимтгэл, түр хадгалалт

Төлбөр нь үйлчилгээ дуусах хүртэл Gert.mn-ийн компанийн дансанд түр хадгалагдаж болох бөгөөд үйлчилгээ баталгаажсаны дараа үйлчилгээ үзүүлэгчид шилжүүлэх боломжтой. Энэ нь банк, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, QPay, платформын бодлого, маргаан, буцаалтын нөхцөлөөс хамаарч өөрчлөгдөж болно.

Gert.mn нь банк, licensed escrow, санхүүгийн байгууллага, даатгалын үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн баталгаа гаргагч гэж ойлгогдохгүй.

Платформын шимтгэл, үйлчилгээ үзүүлэгчид шилжүүлэх дүн, хэрэглэгчийн төлөх нийт дүн нь тухайн үеийн платформын бодлого, захиалгын төрөл, төлбөрийн нөхцөлөөс хамаарна.

10. Үйлчилгээ үзүүлэгчид гараар шилжүүлэх төлбөр

Платформын хөгжлийн шат, банк, QPay, гүйлгээний нөхцөлөөс хамааран үйлчилгээ үзүүлэгчид төлбөрийг автоматаар эсвэл гараар шилжүүлж болно. Шилжүүлэг хийхээс өмнө захиалгын төлөв, маргаан, буцаалт, хэрэглэгчийн баталгаажуулалт, fraud check зэргийг шалгаж болно.

11. Цуцлалт, буцаалт, маргаан

Цуцлалт, буцаалт, маргааны шийдвэр нь захиалгын төрөл, төлбөрийн төлөв, үйлчилгээ эхэлсэн эсэх, үйлчилгээ үзүүлэгчийн ирц, хэрэглэгчийн тайлбар, platform record, payment record, chat record, uploaded photo, support ticket, review, account activity зэрэг мэдээлэлд үндэслэж болно.

Gert.mn нь маргаан хүлээн авч шалгах, талуудаас мэдээлэл авах, төлбөрийн буцаалт эсвэл шилжүүлгийг түр саатуулах, account restriction хийх эрхтэй. Гэхдээ Gert.mn нь талуудын хооронд үүссэн бүх хохирол, маргааныг бүрэн хариуцан нөхөн төлөх баталгаа гаргахгүй.

12. Аюулгүй байдлын дүрэм

  • Хууль бус, хүчирхийлэл, дарамт, заналхийлэл, бэлгийн шинжтэй дарамт, ялгаварлан гадуурхалт хийхгүй.
  • Аюултай багаж, материал, цахилгаан, хий, ус, өндөр, хүнд зүйлтэй ажиллахдаа зохих анхаарал, ур чадвар, зөвшөөрөл шаардлагыг хангана.
  • Хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, гэрийн тэжээвэр амьтан, хувийн орон зайтай хүндэтгэлтэй харьцана.
  • Сэжигтэй эсвэл аюултай нөхцөл үүсвэл ажлыг зогсоож, нөгөө тал болон Gert.mn support-д мэдэгдэнэ.

13. Хориглох үйлдэл ба хориглох үйлчилгээ

  • Хууль бус бараа, үйлчилгээ санал болгох.
  • Бусдын эд хөрөнгө, мэдээлэл, account, төлбөрийн хэрэгслийг зөвшөөрөлгүй ашиглах.
  • Fraud, spam, fake booking, fake review, price manipulation хийх.
  • Платформын төлбөр, шимтгэл, safety process-оос зайлсхийх зорилгоор хэрэглэгчийг гадагш татах.
  • Мэргэжлийн тусгай зөвшөөрөл шаардсан ажлыг зөвшөөрөлгүй гүйцэтгэх.
  • Аюултай, ёс зүйгүй, хүний эрх зөрчих, хууль зөрчих аливаа үйлдэл.

14. Платформоос гадуурх харилцаа ба төлбөрийн эрсдэл

Хэрэглэгчид захиалга, чат, төлбөрөө Gert.mn дотор хийхийг зөвлөж байна. Платформоос гадуурх тохиролцоо, шууд шилжүүлэг, бэлэн мөнгө, хувийн чат, нэмэлт ажил нь Gert.mn-ийн support, dispute review, payment record, refund process-д бүрэн хамрагдахгүй байж болно.

15. Үнэлгээ ба review

Хэрэглэгчид бодит туршлага дээр үндэслэн үнэлгээ, review үлдээж болно. Худал, доромжилсон, заналхийлсэн, хувийн мэдээлэл ил болгосон, хууль бус агуулгатай review-г Gert.mn нуух, засварлах хүсэлт гаргах, устгах, account action авах эрхтэй.

16. Account хязгаарлах, түдгэлзүүлэх, дуусгавар болгох

Gert.mn нь fraud, abuse, false information, illegal activity, harassment, safety risk, damage, non-performance, suspicious conduct, policy violation илэрсэн тохиолдолд account-д анхааруулга өгөх, үйлчилгээний эрх хязгаарлах, түр түдгэлзүүлэх, устгах эрхтэй.

17. Платформын хариуцлагын хязгаарлалт

Gert.mn нь өөрийн платформын ажиллагаа, хэрэглэгчийн бүртгэл, захиалга, төлбөр, мэдээлэл хадгалалт, дэмжлэг, маргаан хүлээн авах ажиллагаатай холбоотой үүргээ холбогдох хууль болон энэхүү нөхцөлийн хүрээнд хэрэгжүүлнэ.

Харин Gert.mn нь бие даасан үйлчилгээ үзүүлэгчийн гүйцэтгэсэн ажлын чанар, аюулгүй байдал, шууд хохирол, гэмтэл, эд хөрөнгийн эвдрэл, хууль бус үйлдэл, ёс зүйгүй байдал, платформоос гадуурх тохиролцооноос үүсэх асуудлыг шууд хариуцахгүй бөгөөд зөвхөн хуульд шууд заасан тохиолдолд хариуцлага хүлээнэ.

18. Нөхөн төлүүлэх үүрэг

Хэрэглэгч эсвэл үйлчилгээ үзүүлэгчийн өөрийн үйлдэл, эс үйлдэхүй, худал мэдээлэл, хууль зөрчил, эд хөрөнгийн гэмтэл, хүний биед учруулсан хохирол, гуравдагч этгээдийн гомдол, торгууль, маргаан, policy violation-оос Gert.mn-д шаардлага, алдагдал, зардал, хохирол үүсвэл буруутай тал холбогдох хуульд нийцүүлэн нөхөн төлөх үүрэгтэй байж болно.

19. Эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах

Gert.mn нь цагдаа, шүүх, прокурор, зохицуулагч, татварын байгууллага болон бусад эрх бүхий байгууллагаас хуульд нийцсэн шаардлага ирүүлсэн тохиолдолд platform record, booking, payment, chat, support report, device/session log, review record зэрэг мэдээллийг холбогдох хуульд заасан хүрээнд гаргаж өгч, хамтран ажиллаж болно.

20. Нөхцөлийн өөрчлөлт

Gert.mn нь платформ хөгжихийн хэрээр verification, payment, refund, fee, provider approval, safety, dispute, account policy-г шинэчилж болно. Шинэчилсэн нөхцөл нь нийтлэгдсэн өдрөөс эсвэл нөхцөлд заасан өдрөөс хүчин төгөлдөр болно.

21. Холбоо барих

Үйлчилгээний нөхцөл, account, захиалга, төлбөр, маргаан, аюулгүй байдлын асуудлаар дараах сувгаар холбогдоно уу.

Имэйл: gertofficial@gmail.com

Утас: 7000-0078